НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү нөхцөл нь Baga Tenger City гар утасны аппликейшн ашиглах, урамшууллын бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайт, гар утасны аппликейшнд бүртгүүлэн ашиглахаас өмнө уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү нөхцлийн хэрэгжилтэнд “Baga Tenger City” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Сод Монгол Групп” ХХК /цаашид компани гэх/ болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.
НЭГ. Талуудын эрх, үүрэг
- Энэхүү вэб сайт, гар утасны аппликейшн нь Компанийн өмч бөгөөд лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- www.bagatengercity.mn вэб сайт, Baga Tenger City гар утасны аппликейшн нь хэрэглэгчдэд компанийн мэдээллийг өгөх болон интернетээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт, гар утасны аппликейшн байна.
- Вэб сайт, гар утасны аппликейшнийн хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.
- Компани вэб сайт болон гар утасны аппликейшнийн мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт, урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн, аюулгүй, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт хянаж шалгаж байна. Мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчтэй байгуулсан тусгай нөхцлөөр буюу хэрэглэгчийн хүсэлтэнд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхааруулах болон хэрэглэгчтэй холбоо барихад ашиглана.
- Хэрэглэгч гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хаах, аппликейшнээр нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч өөрийн сайн дураар “Baga Tenger City” гар утасны аппликейшнд хувийн мэдээллийг бүртгүүлнэ.
- Хэрэглэгчийн өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- Компани нь эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
ХОЁР. Гишүүнчлэл
- Baga Tenger City гар утасны аппликейшнд бүртгүүлж гишүүн болсноор өөрийн онлайн дансны Baga Tenger City App-ийг удирдах (төлбөр төлөх, засвар үйлчилгээ, санал хүсэлт) эрхтэй болно.
- Baga Tenger City гар утасны аппликейшн ашиглан гишүүнээр бүртгүүлэхийн тулд өөрийн гар утасны дугаарыг оруулна.
- Хэрэглэгч бүртгүүлсний дараа баталгаажуулалт хийснээр албан ёсны гишүүн болно.
- Хэрэглэгч гар утасны дугаараар гишүүн болох эрхтэй. Нэг гар утасны дугаараар нэгээс олон хэрэглэгч ашиглан гишүүн болох боломжгүй.
- Аппликейшнээр хэрэглэгч бүртгүүлэн гишүүн болсноор онлайн данс үүснэ.
- Хэрэглэгч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.
Гурав. Интернет худалдаа
- Baga Tenger City гар утасны аппликейшнээр дамжуулан урамшууллын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаална.
Дөрөв. Бусад зүйл
- Үйлчилгээний нөхцөлд компани өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд гишүүн үйлчилгээний нөхцлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж байх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал вэб сайт болон гар утасны аппликейшний санал хүсэлтийн хэсэг эсвэл Хэрэглэгчийн лавлах утас 7277 2222 дугаарт холбогдон асуудлуудаа шийдүүлнэ. Асуудлыг 48 цагийн дотор шийднэ.
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайт, гар утасны аппликейшнийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.